nextjs
EN
Түгээмэл асуулт, хариулт
1. Ямар, ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

Та Мандал Даатгалын вэбсайтад өөрийн нэвтрэх эрхээр орсноор дараах үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой.

• Гэрээний түүхээ харах, гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл харах

• Гэрээний хуваан төлөлтийн төлбөр төлөх. (QPay, SocialPay болон төлбөрийн карт ашиглах боломжтой.)

• Нөхөн төлбөрийн хүсэлт илгээх, нөхөн төлбөрийн түүхээ харах

• Гэрээ сунгах, цуцлах хүсэлт илгээх

• Төлбөрийн баримт авах хүсэлт гаргах

• Хүүхдүүдийнхээ гэрээний мэдээлэл харах

• Урамшууллын бэлгээ шалгах

• Хувийн мэдээллээ шинэчлэх, бичиг баримтаа байршуулах

2. Хэрхэн бүртгүүлж, нэвтрэх вэ?

Та аль хэдийн Мандал Апп эсвэл вэбсайтад бүртгэлтэй бол өөрийн нэвтрэх эрхээр ороорой.

Та даатгалтай хэдий ч Мандал Апп эсвэл вэбсайтад бүртгэлтгүй бол дараах алхмын дагуу бүртгүүлнэ үү.

1. Та дурын вэб хөтчөөс https://www.mandal.mn/ вэбсайт руу хандан нэвтрэх товчийг дарна.

2. Та хамгийн түрүүнд өөрийн РД-ийг оруулж даатгуулагч мөн эсэхээ шалгуулна.

3. Хэрэв та даатгуулагч мөн бол дараагийн хуудсанд өөрийн утасны дугаарыг оруулснаар 4 оронтой баталгаажуулах код ирнэ.

4. Та кодыг хийж үргэлжлүүлснээр и-мэйл хаяг болон нууц үгээ оруулан бүртгэл хийгдэнэ. Ингээд та амжилттай нэвтэрлээ.

 (Видео заавар үзэх)

3. Гэрээний мэдээллээ яаж харах вэ?

Та вэбсайтад амжилттай нэвтэрч Миний даатгал хуудас руу орсноор өөрийн бүх даатгалын мэдээллийг идэвхтэй, идэвхгүй ангиллаар харна. Даатгалын гэрээ тус бүрт нэвтэрч дараах мэдээллүүдийг харах, удирдах боломжтой:

• Төлбөрийн мэдээлэл хянах, төлөх.

• Цуцлалт, сунгалт хийлгэх.

• Даатгуулсан эд зүйлийн зураг оруулах, мэдээллийг харах.

• Нөхөн төлбөрийн түүх харах.

(Видео заавар үзэх)

4. Нөхөн төлбөр авах хүсэлт яаж гаргах вэ?

1. Та өөрийн нэвтрэх эрхээр вэбсайтад нэвтрэн нөхөн төлбөр авах хүсэлт товчийг дарж өөрийн даатгалуудаас нөхөн төлбөр авах гэрээгээ сонгосноор танд нөхөн төлбөрийн форм бөглөх хуудас үүснэ.

2. Та нөхөн төлбөрийн формын шаардлагатай хэсгүүдийг бүрэн бөглөж, зааврын дагуу хавсаргах шаардлагатай баримтуудыг зургаар оруулан илгээнэ.

3. Та үүсгэсэн нөхөн төлбөрийн хүсэлтээ Миний нөхөн төлбөр хуудаснаас харах боломжтой..

(Видео заавар үзэх)

5. И-баримт авах хүсэлт хэрхэн илгээх вэ?

Та компьютерээс вэбсайтад хандан нэвтэрч байгаа үедээ өөрийн нэвтэрсэн нэр дээр дарахад Төлбөрийн баримт цэс гарна. Та тус цэс рүү орж төлбөрийн баримт авах хүсэлтээ Иргэн энсвэл Байгууллага дээр гаргах боломжтой. br>
p>Та компьютерээс вэбсайтад хандан нэвтэрч байгаа үедээ өөрийн нэвтэрсэн нэр дээр дарахад Төлбөрийн баримт цэс гарна. Та тус цэс рүү орж төлбөрийн баримт авах хүсэлтээ Иргэн энсвэл Байгууллага дээр гаргах боломжтой. br>
6. Нэвтрэх мэдээлэл, нууц үгээ яаж солиулах вэ?

Та бидэнтэй Мандал Даатгалын албан ёсны фэйсбүүк хуудсаар зочлон мессенжерээр бичиж холбогдоно уу. Бид таны нэвтрэх утасны дугаар эсвэл нэвтрэх нууц үгийг шинэчлэн илгээх болно.

1. Мандал апп хэрхэн татах вэ?

Өөрийн ухаалаг утсан дээр дараах холбоосуудаар МАНДАЛ АПП-аа татаж аваарай. (Android)  |  (IOS)

2. Хэрхэн бүртгүүлж, нэвтрэх вэ?

1. Та өөрийн утсанд АПП-аа татаж суулгаад, нэвтрэх товчийг дарна.

2. Та хамгийн түрүүнд өөрийн РД-ийг оруулж даатгуулагч мөн эсэхээ шалгуулна.

3. Хэрэв та даатгуулагч мөн бол дараагийн хуудсанд өөрийн утасны дугаарыг оруулснаар 4 оронтой баталгаажуулах код ирнэ.

4. Та кодыг хийж үргэлжлүүлснээр и-мэйл хаяг болон нууц үгээ оруулан бүртгэл хийгдэнэ. Ингээд та амжилттай нэвтэрлээ.

 (Видео заавар үзэх)

3. Гэрээний мэдээллээ яаж харах вэ?

Та Мандал АПП-д амжилттай нэвтэрч Миний даатгал хуудасруу орсноор өөрийн бүх даатгалын мэдээллийг идэвхтэй, идэвхгүй ангиллаар харна. Даатгалын гэрээ тус бүрт нэвтэрч дараах мэдээллүүдийг харах, удирдах боломжтой:

• Төлбөрийн мэдээлэл хянах, төлөх.

• Цуцлалт, сунгалт хийлгэх.

• Даатгуулсан эд зүйлийн зураг оруулах, мэдээллийг харах.

• Нөхөн төлбөрийн түүх харах.

(Видео заавар үзэх)

4. Нөхөн төлбөр авах хүсэлт яаж гаргах вэ?

1. Та өөрийн утасны дугаараар Мандал АПП-д нэвтрэн нөхөн төлбөр авах хүсэлт товчийг дарж өөрийн даатгалуудаас нөхөн төлбөр авах гэрээгээ сонгосноор танд даатгалын ажилтантай шууд холбогдох чат үүснэ.

2. Та даатгалын ажилтны зааврын дагуу шаардлагатай баримт материалуудын зургийг даран чатаар илгээнэ.

3. Та үүсгэсэн чатаа Миний нөхөн төлбөр хуудаснаас харах боломжтой..

(Видео заавар үзэх)

5. Хохирогчийн нэвтрэх хэсэг рүү яаж хандах?

Та Мандал Даатгалын харилцагч биш байсан ч Мандал Аппликэйшныг ашиглах боломжтой боллоо. Үүний тулд та нэвтрэх хэсгийн дээр байрлах “Хохирогчийн нэвтрэх хэсэг” дээр дарж, танд өгсөн 6 оронтой кодыг оруулна.br>

Ингэснээр та Нөхөн төлбөрийн ажилтантай чатаар холбогдож, шаардлагатай баримт материалын зургуудыг илгээж, даатгал дээр очихгүйгээр цахимаар нөхөн төлбөрөө шийдвэрлүүлж, давхар явцаа хянах боломжтой боллоо.br>

Энэ хэсгийг зөвхөн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдлын үед хохирогч тал ашиглахыг анхаараарай.

(Видео заавар үзэх)

6. Миний даатгал цэсэнд хүүхдээ яаж нэмэх вэ?

Та Мандал даатгалын Эрүүл мэндийн даатгалаар 18 хүртэлх насны хүүхдээ даатгуулсан бол Мандал АПП-д бүртгүүлсэн өөрийн аккаунт дээрээ хүүхдүүдээ нэмүүлж, Мандал АПП-аар хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн нөхөн төлбөрийг шийдвэрлүүлэх боломжтой.

(Видео заавар үзэх)

7. Нэвтрэх мэдээлэл, нууц үгээ яаж солиулах вэ?

Та бидэнтэй Мандал Даатгалын албан ёсны фэйсбүүк хуудсаар зочлон мессенжерээр бичиж холбогдоно уу. Бид таны нэвтрэх утасны дугаар эсвэл нэвтрэх нууц үгийг шинэчлэн илгээх болно.

1. Онлайнаар шууд даатгуулж болох уу?

Та манай вэбсайтын нүүр худсанд зочилж автомашины болон аяллын даатгалаа хүссэн үедээ хүссэн газраасаа авах боломжтой. Даатгуулахад ердөө 2 минут бөгөөд танд ухаалаг утас байхад л хангалттай.

2. Даатгалын менежертэй уулзаж даатгуулж болох уу?

• Та манай "Үйлчилгээний заал" - нд өөрийн биеэр хүрэлцэн ирж даатгуулах боломжтой.

• Та 7575-2000 утсаар бидэнтэй холбогдон Даатгалын менежертэй уулзаж даатгуулах боломжтой.

• Хэрэв та өөрийн байгууллага, ажилтнууддаа даатгал сонирхож буй бол (энд) дарж бүтээгдэхүүнүүдтэй танилцан үнийн санал авах хүсэлтээ үлдээх боломжтой. Танай байгууллагад тохирох бүтээгдэхүүн үйлчилгээний саналыг танд танилцуулахаар Даатгалын менежер эргэн холбогдох болно.

3. Гэр бүлээрээ даатгуулах боломжтой юу?

Гэр бүлээрээ эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой бөгөөд гэр бүл гэдэгт дараах хүмүүсийг хамруулна:

• Даатгуулагчийн хууль ёсны эхнэр, нөхөр

• Даатгуулагчийн 16 нас хүртэлх хүүхэд

1. Хэвтэн эмчлүүлэх үед ямар арга хэмжээ авах вэ?

Та хэвтэн эмчлүүлэхээс 24 - 48 цагийн өмнө даатгуулагчдаа хандан Урьдчилсан магадлагааны хуудсыг бөглөн ирүүлнэ.

Бүрдүүлэх нөхөн төлбөрийн материйлын мэдээллийг (энд) дарж үзнэ үү.

2. Амбулаторын эмчилгээ хийлгэх үед ямар арга хэмжээ авах вэ?

Та сүлжээ эмнэлэг очиж эмчилгээ үйлчилгээ авч, төлбөрөө төлсний дараа нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн даатгалын тохиолдол болсноос хойш буюу эмчилгээ үйлчилгээ авснаас хойш 60 хоногийн дотор ирүүлнэ.

Бүрдүүлэх нөхөн төлбөрийн материалын мэдээллийг (энд) дарж үзнэ үү.

3. Урьдчилан сэргийлэх үзлэгт яаж хамрагдах вэ?

Хэрэв таны даатгалд "Урьдчилан сэргийлэх багцын шинжилгээ" багтсан бол та өөрийн сонгосон шинжилгээний багцад гэрээнд заасан сүлжээ эмнэлэгт даатгалын гэрээний хугацаанд 1 удаа очиж хамрагдана.

4. Даатгуулагч очиж үйлчилгээ авах боломжтой сүлжээ эмнэлгийн жагсаалт

Манай сүлжээ эмнэлэгт улсын бүх шатны эмнэлэг багтах бөгөөд хувийн дараах эмнэлгүүд орно:

• Интермед эмнэлэг

• Грандмед эмнэлэг

• УБ Сонгдо эмнэлэг

• Мөнгөнгүүр эмнэлэг

• Гурван гал эмнэлэг

• Ачтан клиникийн эмнэлэг

• Улаанбаатар мед эмнэлэг

• Юнимед эмнэлэг

• Сөүл эмнэлэг

• ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэг

• Адам эрэгтэйчүүдийн эмнэлэг

Осол болсон үед ямар арга хэмжээ авах вэ?

• Ослын газраас хөдлөхгүйгээр нэн даруй даатгагч руу 7575-2000 утсаар мэдэгдэж чиглэл авна уу.

• Даатгуулагчтай холбогдох боломжгүй үед: Ослын газраас хөдлөхгүйгээр тухайн орчин нөхцөл, ослын учир шалтгааныг нотлохуйц зураг, бичлэг хийж баримтжуулах ёстой ба даатгагчтай утсаар холбогдох боломжтой болсон даруй холбогдож мэдэгдэнэ.

• Замын цагдаагийн 124 дугаарт залгаж дуудлага өгнө үү.

Тээврийн хэрэгсэл мөргөсөн бол

• ЗЦ-ын 124 дугаарт залгаж заавал дуудлага өгөх

• Холбогдогч талуудын буруутай нь тогтоогдоогүй, маргаантай байгаа бол цагдаа ирж буруутай этгээдийг тогтоосны дараа буруутай талын даатгалыг дуудах

• Манай даатгуулагчийн буруутай үйлдэл бол ослыг баримтжуулсан зургийг 8 талаас авч, 2 минутын бичлэг заавал хийнэ.

• ЗЦ/ТЗЦ очих хүртэл (Замын хөдөлгөөнд саад болоогүй тохиолдолд Шуурхай дуудлагын алба очих осол бол очих хүртэл) ослын газраас хөдлөхгүй, орчин нөхцлийг өөрчлөхгүй байхыг анхаарах. ЗЦ/ТЗЦ-ын хэмжилтээр хөдөлсөн бол Шуурхай дуудлагын алба очих хүртэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй байхыг анхаарах

• Эвдрэлийн байдал өндөр бол ЗЦ/ТЗЦ-даа хандаж хэргийн газрын "АКТ" тавиулахыг зөвлөх, ингэснээр НТ хурдан шийдэгдэхэд нөлөөлдөг болно

• ЗЦ/ТЗЦ-аас "Тодорхойлолт", "Ослын үеийн гар зураг" болон АКТ тавьсан тохиолдолд "Ослын газрын үзлэгийн тэмдэглэл, Акт" -ийг заавал авахыг анхаарах

Хүн мөргөсөн бол

• Түргэн тусламжийн 103 дугаарт болон ЗЦ-ын 124 дугаарт залгаж заавал дуудлага өгөх

• Хохирогчийн биеийн байдал муу байвал өөр ТХ-ээр яаралтай эмнэлэгт хүргэж, анхны тусламж үзүүлэх

• Цагдаа болон түргэн тусламж очих хүртэл ТХ-ийг ослын газраас хөдөлгөхгүй, орчин нөхцлийг өөрчлөхгүй байхыг анхаарах,

• Ослын газрын орчин нөхцлийг тод харуулсан зургийг 8 талаас холбогдогчийг болон зам байдлыг оруулсан байдлаар алслан авах

• ЗЦ-аас "Ослын гар хэмжлт", "Ослын газрын үзлэгийн тэмдэглэл", "Шүүхийн шинжээчийн дүгнэлт", "Прокурорын тогтоол", хэрэв эрүүгийн хэрэг үүссэн бол "Шүүхийн анхан шатны шийдвэр" -ийг хуулбар үнэн тамгатайгаар авахыг анхаарах

• Осол нь цагдаагийн хэрэг бүртгэлд шилжсэний дараа дахин холбогдож даатгалдаа бүрдүүлэн өгөх материалын жагсаалтыг авах.

Мал амьтан мөргөсөн бол

• ЗЦ-ын 124 дугаарт залгаж заавал дуудлага өгөх

• Ослын газрын орчин нөхцлийг тод харуулсан зургийг 8 талаас холбогдогчийг болон зам байдлыг оруулсан байдлаар алслан авах

• ЗЦ/ТЗЦ очих хүртэл (Замын хөдөлгөөнд саад болоогүй тохиолдолд Шуурхай дуудлагын алба очих осол бол очих хүртэл) ослын газраас хөдлөхгүй, орчин нөхцлийг өөрчлөхгүй байхыг анхаарах

• ЗЦ/ТЗЦ-ын хэмжилтээр хөдөлсөн бол Шуурхай дуудлагын алба очих хүртэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй байхыг анхаарах,

• Эвдрэлийн байдал өндөр бол ЗЦ/ТЗЦ-даа хандаж хэргийн газрын "АКТ" тавиулахыг зөвлөх, ингэснээр НТ хурдан шийдэгдэхэд нөлөөлдөг болно,

• ЗЦ/ТЗЦ-аас "Тодорхойлолт", "Ослын үеийн гар зураг" болон АКТ тавьсан тохиолдолд "Ослын газрын үзлэгийн тэмдэглэл" -ийг заавал авахыг анхаарах

Автомашинаас бусад эд хөрөнгө мөргөсөн бол

• ЗЦ-ын 124 дугаарт залгаж заавал дуудлага өгөх

• Ослын газрын орчин нөхцлийг тод харуулсан зургийг 8 талаас холбогдогчийг болон зам байдлыг оруулсан байдлаар алслан авах

• ЗЦ/ТЗЦ очих хүртэл (Замын хөдөлгөөнд саад болоогүй тохиолдолд Шуурхай дуудлагын алба очих осол бол очих хүртэл) ослын газраас хөдлөхгүй, орчин нөхцлийг өөрчлөхгүй байхыг анхаарах

• ЗЦ/ТЗЦ-ын хэмжилтээр хөдөлсөн бол Шуурхай дуудлагын алба очих хүртэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй байхыг анхаарах,

• Эвдрэлийн байдал өндөр бол ЗЦ/ТЗЦ-даа хандаж хэргийн газрын "АКТ" тавиулахыг зөвлөх, ингэснээр НТ хурдан шийдэгдэхэд нөлөөлдөг болно,

• ЗЦ/ТЗЦ-аас "Тодорхойлолт", "Ослын үеийн гар зураг" болон АКТ тавьсан тохиолдолд "Ослын газрын үзлэгийн тэмдэглэл" -ийг заавал авахыг анхаарах

1. Нөхөн төлбөрийн алхам

Алхам 1 - Нөхөн төлбөрийг материал бүрдүүлж даатгалд илгээх

Алхам 2 - Нөхөн төлбөрийн материалтай танилцаж хянах

Алхам 3 - Нөхөн төлбөрийн шийдвэр гаргах

Алхам 4 - Даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх

2. Нөхөн төлбөрийн материалаа яаж илгээх вэ?

• Та манай "Үйлчилгээний заал" - нд өөрийн биеэр хүрэлцэн ирж бүрэн бүрдүүлсэн нөхөн төлбөрийн материалаа өгөх боломжтой.

• Та Эрүүл мэндийн даатгалынхаа нөхөн төлбөрийн материалыг сүлжээ эмнэлэгт байрлах Мандал Даатгалын хайрцагт битүүмжлэн хийх боломжтой

• Та Мандал апп ашиглан гар утаснаасаа нөхөн төлбөрийн материалын зургаа бидэнд илгээх боломжтой

• Та нөхөн төлбөрийн материалаа claim@mandal.mn хаяг руу имэйлээр илгээх боломжтой

3. Ямар материал бүрдүүлэх вэ?

Та даатгуулсан бүтээгдэхүүний гэрээний нөхцөлд нийцэх шаардлагатай нөхөн төлбөрийн материал болон авах арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (энд) дарж үзнэ үү.

Ямар даатгалын бүтээгдэхүүн байдаг вэ?

• Байгууллагын эд хөрөнгийн даатгал

• Байгууллагын хариуцлагын даатгал

• Ажилтнуудад зориулсан эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал

• Барилга угсралтын гүйцэтгэгчийн цогц даатгал

Хэрхэн даатгуулах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл яаж авах вэ?

Хэрэв та өөрийн байгууллага, ажилтнууддаа даатгал сонирхож буй бол (энд) дарж бүтээгдэхүүнүүдтэй танилцан үнийн санал авах хүсэлтээ үлдээх боломжтой. Танай байгууллагад тохирох бүтээгдэхүүн үйлчилгээний саналыг танд танилцуулахаар Даатгалын менежер эргэн холбогдох болно.

Хэрхэн нөхөн төлбөр авах вэ?

Та юун түрүүнд танай байгууллагыг хариуцсан Даатгалын менежерт мэдээллэж заавар зөвөлгөө авах ба шаардлагатай нөхөн төлбөрийн материалуудыг нөхөн төлбөр хүссэн албан бичгийн хамт бүрдүүлэн өгнө.

1. Даатгалын гэрээгээ хэрхэн сунгуулах вэ?

• Та өөрийн даатгалын менежертэйгээ шууд холбогдон даатгалаа сунгуулах хүсэлтээ одоогийн хүчинтэй гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргах боломжтой.

• Та Мандал апп ашиглан даатгалын гэрээний хугацаа дуусахаас өмнө 30 хоногийн өмнө сунгах хүсэлт илгээх боломжтой

2. Даатгалын гэрээгээ хэрхэн цуцлуулах вэ?

Анхаарах зүйлс:

• Гэрээ цуцлах хүсэлтийг зөвхөн даатгалын гэрээн дээрх үндсэн даатгуулагч гаргах ба хураамжийн буцаан олголт авах дансны дугаар тус харилцагчийн данс байх юм.

• Банк болон ББСБ -с зээлээр тээврийн хэрэгсэл худалдан авч даатгал хийлгэсэн бол зээл хаасан албан бичиг эсвэл зээл хаасан дансны тамгатай хувилбарыг илгээх шаардлагатай.

Цуцлах хүсэлт хэрхэн илгээх вэ?

Та (энд) дарж даатгалын гэрээ цуцлах хүсэлтээ гаргана уу.

3. Даатгалын хуваан төлөлтөө хэрхэн төлөх вэ?

Та даатгалын гэрээний хуваан төлөлтийн хувиарт төлөлтөө ХААН БАНК - ны 5038055519 тоот дансанд шилжүүлнэ. Гүйлгээний утга дээр гэрээний дугаар, өөрийн РД болон утас заавал бичнэ үү.

4. НӨАТ баримт хэрхэн авах вэ?

Та НӨАТ баримт бүртгүүлэх гэрээний дугаар болон НӨАТ хүлээн авах байгууллага хувь хүний регистрийн дугаарыг өөрийн имэйл хаягийн хамт бидэнд Мандал Даатгалын албан ёсны фэйсбүүк хуудсаар зочлон мессенжерээр илгээнэ үү.

1. Танай хувьцааг хэрхэн худалдаж авах вэ?

Та дурын үнэт цаасны брокерийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан данс нээлгэн Мандал даатгал ХК - н хувьцаа худалдан авах боломжтой.

Хэрэв хэрэглэгч өөрийн нэр дээр хувьцааны дансгүй бол Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлтэй брокерийн компанид өөрийн биеэр очиж үнэт цаасны данс нээлгүүлнэ. /Данс баталгаажихад 1-2 хоног шаардлагатай тул үүнийг бодолцож цагаа төлөвлөх хэрэгтэй/ Данс нээлгэсний дараа өөрийн брокерт хувьцаа худалдан авах захиалга өгнө.

САНАМЖ: Байгууллагын хувьцааг хөрөнгийн биржээс худалдан авах боломжгүй, Хөрөнгийн бирж-тэй иргэн огт харилцахгүй ба зөвхөн үнэт цаасны компаниар дамжин харьцана. Харилцагч эхлээд үнэт цаасны компанидаа хувьцаагаа арилжаалах захиалгаа өгөх ба жишээ нь: 50 ширхэг хувьцаагаа нэгж хувьцааны үнийг нь 500₮-р арилжаалмаар байна гэсэн тохиолдолд үнэт цаасны компани нь уг мэдээллийг системдээ оруулна.

Та мөн 7575-9911 утсаар холбогдон хувьцаагаа авах боломжтой.

2. Хувьцааны талаарх мэдээллийг хаанаас авах вэ?

Та Монголын хөрөнгийн биржийн вэбсайтаас Мандал Даатгал ХК - н хувьцааны ханш болон бусад мэдээллийг авах боломжтой. (энд дарна уу)

3. Хувьцаагаа хэрхэн борлуулах вэ?

Та Мандал даатгал ХК - н хувьцаа худалдан авсан үнэт цаасны брокертээ хандан мэдээлэл авах боломжтой.

4. Танай нэгж хувьцааны үнэ хэд байгаа вэ?

Та Мандал Даатгал ХК - ийн хувьцааны өнөөдрийн дундаж ханшийг (энд) дарж харна уу.

5. Ноогдол ашиг болон түүнтэй холбоотой мэдээлэл авах

Та хувьцаа эзэмшигч нарт зориулсан ногдол ашиг хувиарлах тухай мэдээлэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын зар зэрэг мэдээллийг манай мэдээний хэсэгт хандан "Хувьцаа эзэмшигчдэд" хэсэгт дарж аваарай. (Мэдээ хэсэгт зочлох)

6. Жилийн санхүүгийн тайлан мэдээг хаанаас авах вэ?

Та Мандал Даатгал ХК - ийн санхүүгийн дэлгэрэнгүй үзүүлэлт болон тайлангуудыг (энд) дарж үзнэ үү.

Хамтран ажиллах хүсэлт хэрхэн илгээх вэ?

Та хамтран ажиллах санал болон танилцуулга мэдээллийг хавсарган холбоо барих утасны дугаарын хамт дараах сувгуудаар илгээж болно:

• info@mandal.mn хаяг руу имэйлээр илгээх.

• Мандал Даатгалын фэйсбүүк хуудсанд зочилж мессенжерээр илгээх.

Footer Logo
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК