nextjs
EN

Нөхөн төлбөрийг нэг өдөрт

Нөхөн төлбөр хэрхэн авах талаар
дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Заавар

Нөхөн төлбөрийг
шийдвэрлэх алхам
arrow down
Алхам 1

Нөхөн төлбөрийг материал
бүрдүүлж даатгалд илгээх

arrow
arrow down
Алхам 2

Нөхөн төлбөрийн
материалтай танилцаж хянах

arrow
arrow down
Алхам 3

Нөхөн төлбөрийн
шийдвэр гаргах

arrow
arrow down
Алхам 4

Даатгуулагчийн дансанд
нөхөн төлбөрийг шилжүүлэх

Нөхөн төлбөрийн дэлгэрэнгүй

Нөхөн төлбөр авах үед хийх алхмууд, бүрдүүлэх материалын
жагсаалт, анхаарах зүйлсийг багтаав.

1. Осол болсон үед ямар арга хэмжээ авах вэ?

• Ослын талаар замын цагдаагийн 102 дугаарт, хэрэв хүн бэртсэн, гэмтсэн тохиолдолд түргэн тусламжийн 103 дугаарт, гал гарсан бол онцгой байдлын 101 дугаарт хандаж ослыг шалтгааныг тогтоолгох

• Холбогдох тээврийн хэрэгслүүдийг ослын газраас хөдөлгөхгүйгээр тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк загвар, зам орчныг харуулсан 4-өөс 8 талын зураг авч, 1-2 минутын ослыг тайлбарласан бичлэг хийж баримтжуулах

2. Нөхөн төлбөрийн ямар материал бүрдүүлэх вэ?

• Нөхөн төлбөрийн маягт (татах)

• Нөхөн төлбөр хүссэн өргөдөл

• Даатгалын гэрээ эх хувиар

• Жолооны үнэмлэх, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

• Мэргэжлийн байгууллагын дүгнэлт (Үүнд ослын төрлөөс хамаарч Замын цагдаагын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт багтана)

• Хохирол үнэлгээний тайлан

• Хэрэв банк эсвэл банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлээр авсан автомашин бол зээлийн гэрээний эх хувилбар

• Хэрэв хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол түүнтэй холбоотой гарсан зардлын баримт

3. Нөхөн төлбөрийн материалыг хэрхэн илгээх вэ?

• claim@mandal.mn мэйл хаягаар

• Facebook-ийн "Мандал Даатгал - Нөхөн Төлбөр" хуудасны чатаар

• Мандал Даатгалын үйлчилгээний зааланд өөрийн биеэр авч ирэх

1. Даатгуулагчийн бүрдүүлэх материал

• Нөхөн төлбөр хүссэн өргөдөл /даатгуулагч болон түүний хууль ёсний төлөөлөгч/

• Гар өргөдөл /Даатгуулагч болон түүний төлөөлөгч нь тухайн болсон процессийн талаар дэлгэрэнгүй тайлбар гар өргөдөл бичих үйл явдлын тохиолдол болсон өдрөөс хойш нөхөн төлбөрийн материал бүрдүүлэн ирэх хүртэл бүх үйл явдал процесс, хийгдсэн ажиллагааг дэлгэрэнгүй бичиж тэмдэглэх/

• Даатгалын гэрээний хуулбар болон эх хувийн хамт авч ирэх

• Даатгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар

• Хамтран зээлдэгч байгаа бол түүний иргэний үнэмлэхний хуулбар

• Нас барсны гэрчилгээ /эх хувь хуулбарын хамт/

• Нөхөн төлбөр хүсэгч болон даатгуулагчийн хууль ёсний төлөөлөгчийг нотлох бичиг баримт. /Үүнд: Хохирогчоор тогтоосон тогтоол, Төрсөн ах, дүү, аав, ээж, үр хүүхэд болохыг нотлох бичиг баримтын хуулбар/

• Даатгуулагч болон Хууль ёсний төлөөлөгчийн эрхийг Мандал даатгалд ХК-д шилжүүлсэн итгэмжлэл хийж нотариатаар батлуулсан байх

2. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт тодорхойлолт

• Хөдөлмөрийн чадвар алдсан бол тухайн харьяа дүүргийн Нийгмийн даатгалын дэргэдэх хөдөлмөр магадлах коммиссийн шийдвэр

• Амбулаторийн карт болон өвчний түүх бусад өвчин эмгэгтэй холбоотой нотлох баримт тус бүрийг эх хувиар авч ирэх

• Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ

• Амбулаторийн карт болон бусад эмчилгээ, оношилгоо, шинжилгээний тэмдэглэл

• Эмнэлэгт нас барсан бол Эмнэлгийн нас барсан тухай тайлбар албан бичиг өвчний түүхийн хамт

• Цагдаагийн газрын тодорхойлолт

• Прокурорын тогтоол болон Шүүхийн шийдвэр

• Шүүхийн шинжээч эмчийн дүгнэлт

2. Банкны бүрдүүлэх материал

• Банкний нөхөн төлбөр олгох хүсэлт болон албан бичиг /Үүнд: Даатгуулагчийн мэдээлэл, Нийт зээлийн хэмжээ, Зээлдэгч тус бүрийн зээлийн үлдэгдэл хэмжээ, зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээ, Нөхөн төлбөр авах данс, Зээлийн үлдэгдэл дүн тодорхой тусгасан байх/

• Орон сууц зээлдэгчийн зээлийн анкет зээлдэгч тус бүрийн

• Банкний зээлийн судалгаа болон шийдвэрийн

• Даатгуулагчийн өмнө хийгдэж байсан даатгалын түүх болон гэрээний хуулбар

• Орон сууцны зээлийн гэрээний хуулбар

• Зээлийн эргэн төлөлтийн график хуулбар

• Зээлийн дансны хуулга хуулбар

1. Хохирол гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Дээд айлаас ус алдах болон бусад этгээдийн буруутай үйлдлээс үүдсэн хохирол:

• Харьяа дүүргийн ОСНААК (Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар) -т дуудлага өгөх

• Буруутай этгээд байгаа бол иргэний үнэмлэхний хуулбарыг заавал авах

• Гэмтлийн шалтгааныг олж тогтоон яаралтай зогсоох арга хэмжээ авах

• Ослын газрын орчин нөхцлийг тод харуулсан зургийг олон талаас авах, 2 минутын бичлэг хийх

• ШДА очих хүртэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй байхыг анхаарах,

• Гэмтлээс үүдэлтэй бусад хохирч болзошгүй эд зүйлийг авран хамгаалах

• Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулан авах ба ингэхдээ ослын шалтгааныг заавал дурьдсан байхыг анхаарах

Сантехникийн гэмтэл учрах үед:

• Харьяа дүүргийн ОСНААК (Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар) -т дуудлага өгөх

• Гэмтлийн шалтгааныг олж тогтоон яаралтай зогсоох арга хэмжээ авах

• Ослын газрын орчин нөхцлийг тод харуулсан зургийг олон талаас авах, 2 минутын бичлэг хийх

• ШДА очих хүртэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй байхыг анхаарах

• Гэмтлээс үүдэлтэй бусад хохирч болзошгүй эд зүйлийг авран хамгаалах

• Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулан авах ба ингэхдээ ослын шалтгааныг заавал дурьдсан байхыг анхаарах

Галын тохиолдол:

• Онцгой байдлын 101 утсанд яаралтай дуудлага өгөх

• Галын шалтгааныг олж тогтоон яаралтай зогсоох арга хэмжээ авах

• Ослын газрын орчин нөхцлийг тод харуулсан зургийг олон талаас авах, 2 минутын бичлэг хийх

• ШДА очих хүртэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй байхыг анхаарах

• Гэмтлээс үүдэлтэй бусад хохирч болзошгүй эд зүйлийг авран хамгаалах

• Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулан авах ба ингэхдээ ослын шалтгааныг заавал дурьдсан байхыг анхаарах

2. Нөхөн төлбөрийн ямар материал бүрдүүлэх вэ?

• Нөхөн төлбөрийн маягт (татах)

• Нөхөн төлбөр хүссэн өргөдөл

• Даатгалын гэрээ эх хувиар

• Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар

• Иргэний үнэмлэхний хуулбар

• Мэргэжлийн байгууллагын тодорхойлолт /СӨХ, ОСНААК, ОБЕГ, УЦУОЭШХ, Маягт №* -ийг бөглүүлэх/

• Буруутай этгээд байгаа бол буруутай этгээдийн хаяг байршил, иргэний үнэмлэхний хуулбар

3. Байгууллагын эд хөрөнгө хохирсон бол ямар материал бүрдүүлэх вэ?

Та дээр дурьдсан нөхөн төлбөрийн материалаас гадна нөхөн төлбөр хүссэн албан бичгийг хамт бүрдүүлнэ.

1. Даатгалын тохиолдол болсон үед ямар арга хэмжээ авах вэ?

Осол гэмтэл бусад даатгалын тохиолдол болсноос 30 хоногийн дотор даатггчид мэдэгдэнэ.

2. Зайлшгүй бүрдүүлэх нөхөн төлбөрийн материал

• Нөхөн төлбөр маягт (татах)

• Нөхөн төлбөр хүссэн гараар бичсэн өргөдөл

• Даатгалын гэрээний эх хувь

• Гадаад паспорт эх хувь болон бүрэн хуулбарын хамт

• Нислэгийн төлөвлөгөөт хувиар болон графикийн хамт

3. Эмнэлэг, эмчилгээний зардал нэхэмжилж байгаа бол

• Түргэн тусламжийн тэмдэглэл

• Эмчийн тэмдэглэл

• Хийгдсэн шинжилгээ, оношилгооны дүгнэлт, хариу

• Төлбөрийн баримт эх хувь

• Тус оронд байх хугацаанд хийгдсэн эмчилгээ үйлчилгээний түүх

4. Ачаа тээшийн хохирол болон нислэг хойшлогдсоноос үүссэн хохирлыг нэхэмжилж байгаа бол

Ачаа тээш алдагдах:

• Агаарын тээврийн компанийн сертификат

• Алдагдсан эд зүйлсийн баримт

• Тээвэрлэгчийн талаас төлсөн нөхөн олговрын баримт

Ачаа тээш хоцрох:

• Агаарын тээврийн компанийн ачаа тээш хамгийн багадаа 6 цаг хойшлогдсон тухай нотолсон сертификат

• Хэрэгцээт зүйлс худалдан авсан баримтууд

Нислэг хойшлогдох:

• Агаарын тээврийн компанийн нислэг хамгийн багадаа 6 цаг хойшлогдсон тухай нотолсон сертификат

• Хэрэгцээт зүйлс худалдан авсан баримтууд

1. Хэвтэн эмчлүүлэх үед ямар арга хэмжээ авах вэ?

Та хэвтэн эмчлүүлэхээс 24 - 48 цагийн өмнө даатгуулагчдаа хандан Урьдчилсан магадлагааны хуудсыг бөглөн ирүүлнэ.

2. Амбулаторын эмчилгээ хийлгэх үед ямар арга хэмжээ авах вэ?

Та сүлжээ эмнэлэг очиж эмчилгээ үйлчилгээ авч, төлбөрөө төлсний дараа нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн даатгалын тохиолдол болсноос хойш буюу эмчилгээ үйлчилгээ авснаас хойш 60 хоногийн дотор ирүүлнэ.

3. Нөхөн төлбөрийн ямар материал бүрдүүлэх вэ?

• Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн маягт (татах)

• Эмчилгээ, үйлчилгээний төлбөрийн баримтын эх хувь

• Шинжилгээ, оношилгооны хариу (хуулбар байж болно)

• Эмийн жор /хуулбар байж болно/

• Эмчийн үзлэг оношлогооны хуулбар, эмчилгээний хуулбар

• Даатгуулагч хэвтэн эмчлүүлсэн бол урьдчилсан магадлагааны маягт (татах)

4. Нөхөн төлбөрийн материалыг хэрхэн илгээх вэ?

Та дараах 3 сонголтын аль нэгийг ашиглан нөхөн төлбөр материалаа бүрэн илгээнэ үү.

• Мандал Апп ашиглан нөхөн төлбөрийн материалын зургийг дарж илгээх.

• Өөрт ойрхон байрлах сүлжээ эмнэлэг дээр байрших нөхөн төлбөрийн хайрцганд материалаа битүүмжлэн үлдээх.

• Мандал Даатгалын үйлчилгээ зааланд өөрийн биеэр авч ирэх

1. Осол болсон үед ямар арга хэмжээ авах вэ?

• Ослын талаар замын цагдаагийн 102 дугаарт, хэрэв хүн бэртсэн, гэмтсэн тохиолдолд түргэн тусламжийн 103 дугаарт, гал гарсан бол онцгой байдлын 101 дугаарт хандаж ослыг шалтгааныг тогтоолгох

• Холбогдох тээврийн хэрэгслүүдийг ослын газраас хөдөлгөхгүйгээр тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк загвар, зам орчныг харуулсан 4-өөс 8 талын зураг авч, 1-2 минутын ослыг тайлбарласан бичлэг хийж баримтжуулах

2. Нөхөн төлбөрийн ямар материал бүрдүүлэх вэ?

• Нөхөн төлбөрийн маягт (татах)

• Нөхөн төлбөр хүссэн өргөдөл

• Даатгалын гэрээ эх хувиар

• Жолооны үнэмлэх, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

• Мэргэжлийн байгууллагын дүгнэлт (Үүнд ослын төрлөөс хамаарч Замын цагдаагын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт багтана)

• Хохирол үнэлгээний тайлан

• Хэрэв банк эсвэл банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлээр авсан автомашин бол зээлийн гэрээний эх хувилбар

3. Нөхөн төлбөрийн материалыг хэрхэн илгээх вэ?

• claim@mandal.mn мэйл хаягаар

• Facebook-ийн "Мандал Даатгал - Нөхөн Төлбөр" хуудасны чатаар

• Мандал Даатгалын үйлчилгээний зааланд өөрийн биеэр авч ирэх

Цахимаар нөхөн
төлбөрийн хүсэлт илгээх

Мандал Апп татаад, зургаа бидэнд илгээхэд л хангалттай.

Зураг илгээх

Та нөхөн төлбөрийн хүсэлт илгээх бүтээгдэхүүнээ сонгосноор шаардлагатай баримт бичгийн жагсаалт харагдана.

Ажилтантай чат бичих

Та нөхөн төлбөрийн материалтай холбоотой нэмэлт тодруулгыг хариуцсан ажилтан танаас шууд чат бичин авах боломжтой.

Нөхөн төлбөрийн явцыг хянах

Та нөхөн төлбөрийн материалаа бүрэн илгээсний дараа таны нөхөн төлбөрийн шийдвэрлэлт ямар шатанд явааг хянах боломжтой.

android
Та компанийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг 7575-2000 утсаар, info@mandal.mn хаягаар ирүүлнэ үү.
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК