Бүтээгдэхүүн
Нөхөн төлбөрМэдээ
Мандал даатгал

Иргэд

  • Бүтээгдэхүүн
  • Нөхөн төлбөр
  • Блог

Байгууллага

  • Бүтээгдэхүүн
  • Нөхөн төлбөр
  • Мэргэжлийн үйлчилгээ

Бидний тухай

  • Компанийн тухай
  • Хөрөнгө оруулагчид
  • Ажлын байр
  • Лого татах

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

Чингэлтэйн өргөн чөлөө - 24,

Паркплэйс барилга, 3 давхар

Үйлчилгээний төв
Даваа - Баасан 09:00-18:00
Лавлах төв
09:00-18:00
Бямба-Ням
Амарна
+976 7575-2000
  • Мэдээлэл лавлагаа:

    [email protected]
  • Нөхөн төлбөр илгээх:

    [email protected]
  • Эрүүл мэндийн нөхөн төлбөр:

    [email protected]

Та компанийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг 7575-2000 утсаар, [email protected] хаягаар ирүүлнэ үү.

Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

Веб сайтыг: Мандал даатгал ХК

Нууцлалын мэдэгдэлСайт ашиглах нөхцөлАсуулт хариулт
Буцах
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026

“Мандал Даатгал” ХК (цаашид “Компани” гэх)-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 03сарын 28-ны өдрийн 12 цаг 00 минутаас “Мандал Даатгал” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар дамжуулан цахимаар хуралдахаар боллоо.

2026-07-01 12:00:00• 1 мин уншина• 74 үзсэн

“Мандал Даатгал” ХК (цаашид “Компани” гэх)-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Ээлжит хурал” гэх)-ыг 2026 оны 03 сарын 28-ны өдрийн 12 цаг 00 минутаас “Мандал Даатгал” ХК-ийн албан ёсны фэйсбүүк www.facebook.com/mandaldaatgal хаягаар дамжуулан цахимаар хуралдах тул та бүхэн хуралдаа идэвхтэй оролцоорой.

Хувьцаа эзэмшигчдийн ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn сайтаар хүлээн авна.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

1.   Компанийн 2025 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;

2.   Компанийн 2025 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлт танилцуулах;

3.   Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;

4.   Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан шийдвэр танилцуулах;

5.   ТУЗ-ийн ердийн 2 гишүүнийг томилох;

6.   Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлах;

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2026 оны 03 сарын 02-ны өдөр (цаашид “Бүртгэлийн өдөр” гэх) байна.

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон Хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 24, Паркплэйс оффис, 3 давхар хаягаар болон Тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.

Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай. Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2026 оны 03 сарын 28-ны өдрийн 12 цаг 00 минут хүртэл байна.

Ээлжит хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

№

Комиссын гишүүн

Утасны дугаар

Шуудангийн хаяг

1

Б.Энхтүвшин

9903-4515

[email protected]

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 900–1700 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө – 24, Паркплэйс оффис, 3 давхар

Имэйл: [email protected]

Утас: 7575-2000

Хувьцаа эзэмшигч та хурлын материалтай ЭНД дарж танилцана уу.