Бүтээгдэхүүн
Нөхөн төлбөрМэдээ
Мандал даатгал

Иргэд

  • Бүтээгдэхүүн
  • Нөхөн төлбөр
  • Блог

Байгууллага

  • Бүтээгдэхүүн
  • Нөхөн төлбөр
  • Мэргэжлийн үйлчилгээ

Бидний тухай

  • Компанийн тухай
  • Хөрөнгө оруулагчид
  • Ажлын байр
  • Лого татах

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

Чингэлтэйн өргөн чөлөө - 24,

Паркплэйс барилга, 3 давхар

Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-18:00
Лавлах төв:
09:00-18:00
Бямба-Ням:
Амарна
+976 7575-2000
  • Мэдээлэл лавлагаа:

    [email protected]

Та компанийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг 7575-2000 утсаар, [email protected] хаягаар ирүүлнэ үү.

Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

Веб сайтыг: Мандал даатгал ХК

Нууцлалын мэдэгдэлСайт ашиглах нөхцөлАсуулт хариулт
Буцах
Мандал Даатгал Шилдэг нийгмийн хариуцлагатай компаниар тодорлоо

Мандал Даатгал Шилдэг нийгмийн хариуцлагатай компаниар тодорлоо

Мандал Даатгал нь “2026 оны Шилдэг Нийгмийн Хариуцлагатай Байгууллага” (Best Corporate Social Responsibility Company 2026) шагналыг хүртлээ.

2026-08-24 12:00:00• 3 мин уншина• 163 үзсэн

Мандал Даатгал нь олон улсын нэр хүндтэй санхүү, банкны салбарын хэвлэл болох Global Banking & Finance Review®-ээс “2026 оны Шилдэг Нийгмийн Хариуцлагатай Байгууллага” (Best Corporate Social Responsibility Company 2026) шагналыг хүртлээ. Тус хэвлэл нь дэлхийн 200 гаруй оронд уншигчтай бөгөөд банк, санхүүгийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагыг хараат бусаар үнэлж мэдээлдэг.

Мандал Даатгал нь бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой өсөлт нийгэмд бодит үр өгөөж авчрах санаачилгуудтай хослуулан хэрэгжүүлсээр ирсэн. Тус компани эрсдэлийн боловсрол, олон нийтийн эрүүл мэнд, осол аваараас урьдчилан сэргийлэх, залуучуудын хөгжил, иргэдийн сайн сайхан байдлыг дэмжих чиглэлээр тогтвортой бөгөөд үр дүнтэй ажилласнаараа энэхүү олон улсын үнэлгээг хүртжээ.

Мандал Даатгалын нийгмийн хариуцлагын онцлох төслүүдийн нэг болох “Мандал Риск Сургууль” нь 2–12 насны хүүхдүүдэд зориулсан эрсдэлийн боловсрол олгох үнэ төлбөргүй цахим платформ юм. 2026 оны байдлаар 35,000 хүүхэд батламж гардаж авахын зэрэгцээ цэцэрлэгүүдийн сургалтын нэмэлт агуулга болон оруулагдсан байна. 

eDoctor – Эрүүл мэндийн нэгдсэн сан нь иргэдийн эрүүл мэндийн суурь боловсролыг нэмэгдүүлэх замаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчин, эмгэгээс сэргийлэх, эрүүл мэндийн баталгаатай мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Насанд хүрсэн 3 хүн тутмын 2 т хүрч чадсан  нь баталгаатай, үнэн зөв эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Түүнчлэн компанийн Улсын Гуравдугаар Төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн “Алтеплаза” төсөл нь хурц шигдээс, харвалтын үед өвчтөний амь насыг богино хугацаанд аврах Алтеплаза тарилгыг санхүүжилтийг шийдвэрлэн нийт 38 иргэний амь насыг аварсан бодит үр дүнтэй төсөл болоод байна.

Үер, усны ослыг бууруулах зорилгоор Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран хэрэгжүүлсэн “Голын эргийн камерын төсөл” нь үер, усны ослын өндөр эрсдэлтэй таван байршилд тогтвортой үйл ажиллагааг ханган ажилласаар байна. Уг цамхаг нь үер, усны ослын эрсдэлтэй тохиолдлыг  1 километрийн радиусыг хянаж, 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэдэг. Үүний үр дүнд эдгээр цэгүүд дээр хүний амь нас дахин эрсдээгүй байна.

Үүнээс гадна Мандал Санхүүгийн Нэгдлийн харьяа компаниуд нь Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтран хэрэгжүүлдэг Мандал Студентс тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт 28 оюутныг ажлын байраар хангаж, сургалтын төлбөрийг шийдвэрлэсэн байна.

Энэхүү олон улсын нэр хүндтэй шагнал нь Мандал Даатгал компани эрсдэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр оруулж буй бодит хувь нэмрийг дэлхийн түвшинд үнэлж буйн илэрхийлэл юм.