ХАНИАД, ТОМУУНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Урин дулаан цаг холдож, хүйтний улирал эхэлж байна. Энэ цаг агаарын огцом өөрчлөлтөд бэлтгэлтэй байхгүй бол ханиад гэдэг зүйл хажууханд чинь сиймхий хараад л зогсож байгаа шүү.

Насанд хүрсэн хүн жилд дунджаар 3 удаа хүнд болон хөнгөн төрлийн ханиад тусдаг ба нэг нь доод талдаа долоо хоног толгойг тань өвтгөдөг байна. Харин энэ удаа танд ханиад тусахгүй өнгөрөхөд тань туслах бяцхан зөвлөмж бэлтгэлээ.