ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫГ ХЭМНЭХ 8 АРГА

Машины шатахуун зарцуулалтыг бууруулснаар эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтойгоос гадна агаарын бохирдлыг ч бага хэмжээгээр бууруулах давуу талтай.

Бид өдөр тутмын амьдралдаа байнга машинаар явах хэрэгтэй болдог ч заримдаа хэрхэн зөв хэрэглэх, ямар тохиолдолд хэдий хэмжээгээр бага шатахуун зарцуулж байгаа талаар төдийлөн сайн мэдээлэлгүй байдаг. Тиймээс та бүхэндээ шатахуун зарцуулалтыг хэмнэх дараах 8 аргыг хүргэж байна.

1. Моторын эргэлтийг 1500-3000 rpm дотор барих.

2. Хурдаа тохируулах. Хурдны зам дээр 120км/цаг хурдтай явахын оронд 100км/цагийн хурдтай явснаар машины шатахуун зарцуулалтыг 20% - аар бууруулдаг.

3. Холын замд явахдаа машины Cruise control буюу автоматаар хурд тохируулах функцийг ашиглах. Ингэснээр шатахуун зарцуулалт 6%-аар буурдаг.

4. Машинаа зөөлөн барих. Огцом хурд авч, тоормосолдог жолооч нарын машин 30% - аар илүү шатахуун зарцуулдаг.

5. A/C (Air conditioner) зөвхөн шаардлагатай үед ашиглах. А/С ашиглах үед шатахуун зарцуулалт ойролцоогоор 20% - аар нэмэгддэг. Тиймээс машины мотор халах хүртэл ашиглах, эсвэл re-circulation буюу гаднаас хүйтэн эсвэл халуун агаар орохгүй байхаар зөвхөн машин доторх агаарыг халаах, хөргөх байдлаар ашигласнаар шатахуун зарцуулалтыг бууруулах боломжтой.

6. Хөдөөний замд явахдаа хад чулуу, бартаатай замаар бага явах. Хад чулуу, бартаа ихтэй замаар явж буй машин ойролцоогоор 30% - аар илүү шатахуун зарцуулдаг.

7. Машины моторын тос тосолгоог цаг тухайд нь сольж, үйлдвэрээс заасан моторын тосыг ашиглах. Моторын тосны өтгөн шингэнээс шатахуун зарцуулалт тодорхой хэмжээнд хамаардаг ба зөв төрлийн тосыг ашигласнаар шатахуун зарцуулалтыг 1-2% - аар бууруулах боломжтой.

8. Өөрт хэрэггүй зүйлүүдээ машиндаа ачихгүй байх. Машины жин 50 кг – аар нэмэгдэхэд шатахуун зарцуулалт 1-2% аар нэмэгддэг.