ЖОЛООЧ ТА ЯАГААД МАШИНАА ДААТГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцох үед бусдын өмнө хүлээх хариуцлагаа заавал даатгуулах шаардлагатай боловч автомашинаа даатгуулах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй.

Жолооч өөрөө буруугүй тохиолдолд учирсан хохирлыг буруутай талаар төлүүлэх эрхтэй боловч өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас автомашинаа гэмтээсэн бол автомашины даатгал хэрэгтэй болдог. Мөн автомашины даатгал нь зөвхөн зам тээврийн ослоос гадна автомашин зогсоолд байх, байрлуулах үед мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох эрсдэлүүд, галын, байгалийн, хулгай дээрмийн зэрэг олон эрсдэлүүдээс хамгаалдаг давуу талтай.

Сайн дурын үндсэн дээр аливаа шийдвэр гаргахад бидэнд үндэслэлтэй, тодорхой шалтгаанууд тусалдаг. Танд автомашинаа даатгуулах эсэх шийдвэр гаргахад туслах зорилгоор автомашинаа даатгуулах 3 үндсэн шалтгааныг танилцуулж байна.

1. Улаанбаатар хотын замын ачаалал

Замын цагдаагийн газрын 2018 оны статистикийн дагуу Улаанбаатар хотод автомашин зам тээврийн осолд өртөх магадлал жилд 6% байна. Энэ нь зөвхөн Замын цагдаагийн газар бүртгэлтэй ослууд бөгөөд цагдаад дуудлага өгөөгүй, бүртгэгдээгүй ослуудыг авч үзвэл тус магадал нь тийм ч чамлахаар үзүүлэлт биш юм. 

Энэ магадлал нь замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тооноос шууд хамаардаг буюу тээврийн хэрэгслийн тооны өсөлтийг дагаад осол нэмэгддэг. Улаанбаатар хотод 2018 онд 401 мянга орчим автомашин бүртгэгдсэн нь 2017 оноос 10%-аар өсжээ.

2. Автомашины засвар тийм ч хямд биш

Замын түгжрэл дунд багахан анхаарал алдахад л таны халааснаас багагүй хохирол гарч болзошгүй.

Автомашины бага зэргийн зураас, гэмтлийг засварлахад машины үнэлгээнээс хамаараад багадаа л 150,000₮-с хэдэн зуун мянган төгрөг төлөх шаардлагатай болдог. Жишээ нь Toyota Prius 30 машины 1 детальд учирсан гэмтлийг засварлуулахад 150,000₮, урд гууперыг солиулахад 500,000₮, Toyota Land 200 машины салхины шилийг солиулахад 3,250,000₮ шаардагддаг байна.

3. Санхүүгийн дарамт болохуйц том хохирол

Замын хөдөлгөөнд оролцохдоо урдах машинаа мөргөх, эгнээ байр эзлэхдээ хажуугийн машинаа шүргэх гээд харьцангуй хохирол багатай осол түгээмэл бөгөөд санхүүгийн хүндрэл их, бага хэмжээгээр учруулдаг. Харин жолооч танд санхүүгийн дарамт үүсгэхүйц томоохон хохирол учрах боломжтой юу?

Мандал Даатгалын судлаачдын тооцоогоор автомашины үнэлгээний 20 буюу түүнээс дээш хувьд хүрэх осол жилийн хугацаанд ойролцоогоор 100 жолооч тутмын 2-т тохиолддог байна. Эдгээр эрсдэлүүдийн түгээмэл жишээ нь галын эрсдэл, бусад машинтай хүчтэй мөргөлдөх, онхолдох зэрэг бөгөөд дунджаар автомашины үнэлгээнийхээ 30-40 хувьтай тэнцэх хохирол учирчээ. 20 сая төгрөгийн үнэтэй Toyota Harrier машины хувьд 6-8 сая төгрөг гэсэн үг.

Энэ төрлийн томоохон эрсдэл учрах магадлал харьцангуй бага боловч бодитоор учирсан үед санхүү болоод сэтгэл санааны ихээхэн дарамтыг үүсгэдэг.

Эцэст нь зөвлөхөд автомашины даатгалын бүтээгдэхүүнүүд нь ямар эрсдэлүүд даатгагдах, даатгуулагч эрсдэл учирлаа гэхэд хэдэн төгрөг эсвэл хувийг өөрөө хариуцах, нөхөн төлбөр хэрхэн төлөгдөх зэрэг нөхцөлөөс хамаараад өөр хоорондоо ялгаатай байдаг тул та даатгал хийлгэхдээ даатгалын компанитайгаа сайтар зөвлөөрэй.

Харин даатгалаа хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа бол Мандал Даатгалын Сонголт болон Классик автомашины даатгалуудыг сонирхоод үзээрэй.

Тодруулга:

Эх сурвалж: Замын цагдаагийн газар, Нийслэлийн статистикийн газар, Мандал Даатгалын судлаачийн тооцоо.