nextjs
EN
Мандал Даатгал ХК 1.87 тэрбум ₮ ногдол ашиг хуваарилна
time
1 мин унших
·
calendar
2022.02.18
logo

“Мандал Даатгал” ХК-н Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 02-р сарын 18-ны өдөр болсон ээлжит хурлын шийдвэрээр 2021 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 3 төгрөг буюу нийт 1,872,904,800 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

 

 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2022 оны 05 сарын 31-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

 

 

“Мандал Даатгал” ХК  нь 2018 онд даатгалын салбарын анхны хувьцаат компани болсон ба 2020 онд олон улсын үнэлгээний АМ Best агентлагаас санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсан анхны Монгол компани болсон билээ.

2021 онд энэхүү үнэлгээгээ дахин баталгаажуулж, санхүүгийн чадавхи “B”, урт хугацааны зээлжих зэрэглэл “BB+” , цаашдын төлөв “Тогтвортой” хэмээн үнэлэгдсэн.

Дэлхийд даатгалын салбараар мэргэшсэн үнэлгээ хийдэг олон улсын цорын ганц байгууллагаас дахин ийм үнэлгээ авсан нь Мандал даатгалын андеррайтинг, хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээний үйл ажиллагаа олон улсын стандартын дагуу явдгийн тод илрэл юм.

 

 

2021 онд “Мандал Даатгал” ХК -ны 10 жилийн ой тохиосон бөгөөд 35,6 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, 5,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж санхүүгийн үзүүлэлтээрээ даатгалын салбараа тэргүүлсэн хэвээр байна.

 

Амжилт бүрийн ард хана мэт бат зогсдог мянга мянган харилцагчид болон хөрөнгө оруулагч нартаа талархал илэрхийлье! 

Footer Logo
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК