nextjs
EN
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
time
1 мин унших
·
calendar
2022.03.18
logo

Мандал Даатгал ХК (цаашид “Компани” гэх)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Ээлжит хурал” гэх) -ийг 2022 оны 04-р сарын 23-ны өдрийн 15 цаг 00 минутад Шангри -Ла зочид буудал, 1-р давхрын Боллрүүм 2 хурлын танхимд зохион байгуулах тул Хувьцаа эзэмшигч та бүхэн хүрэлцэн ирж хуралдаа оролцоорой.

 

Хувьцаа эзэмшигчдийн ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn сайтаар хүлээн авна.

 

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

 

1. Компанийн 2021 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;

2. Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;

3. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;

4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;

5. ТУЗ-ийн ердийн хоёр гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд шинээр хоёр ердийн гишүүнийг сонгох; болон

6. ТУЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлах.

 

 

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2022 оны 04-р сарын 04-ний өдөр (цаашид “Бүртгэлийн өдөр” гэх) байна. Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Паркплэйс Оффис, Чингисийн өргөн чөлөө – 24, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14241 хаягаар, тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.

 

Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай.

 

Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2022 оны 04-р сарын 23-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл байна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах суваг

 

Ээлжит хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

Комиссын гишүүний нэр: Б. Энхтүвшин

Утас: 7577 - 3000, 9903 - 4515

Email: enkhtuvshin@mandal.mn

 

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 900–1700 цагийн хооронд ажиллана.

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Сөүл рестораны баруун талд Паркплэйс Оффис, 3 давхарт.

Имэйл: Enkhtuvshin@mandal.mn

Утас: 7577-3000

Footer Logo
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК