nextjs
EN
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 амжилттай болж өндөрлөлөө
time
3 мин унших
·
calendar
2022.04.25
logo

Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 04 сарын 23-ний өдрийн 15:00 цагаас 16:35 цагийн хооронд Шангри -Ла зочид буудлын 1-р давхрын Боллрүүм 2 хурлын танхимд хуралдаж, хурлын ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn вэбсайтаар хүлээн авав.

Хурлын ирц:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 624,301,600 ширхэг хувьцаа эзэмшиж буй 6,263 хувьцаа эзэмшигчдээс 544,492,252 ширхэг хувьцаа эзэмшиж буй 148 хувьцаа эзэмшигч буюу 87.22 хувь нь оролцсон тул Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар “Хувьцаа эзэмшигчдийн хуралд компанийн нийт саналын эрхтэй энгийн хувьцааны дийлэнх олонх (гуравны хоёр) оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хурал хүчин төгөлдөр болсон байна.

Хурлаар дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцэн баталсан байна:

  • Компанийн 2021 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулсан;
  • Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулсан;
  • Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн баталсан;
  • Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулсан;
  • ТУЗ-ийн хоёр ердийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд шинээр хоёр ердийн гишүүнийг сонгосон;
  • ТУЗ-ийн 2022 үйл ажиллагааны зардлын төсөв баталсан;

Хурлаас гарсан шийдвэр:

  • “Мандал Даатгал” ХК-ийн 2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 543,782,458 ширхэг хувьцааны санал буюу 100 хувийн саналаар 2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлав.
  • Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүн Отгон овогтой Мөнхжаргалын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 539,610,869 ширхэг хувьцааны санал буюу 99.24 хувийн саналаар, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүн Батсайхан овогтой Жавхлангийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 542,400,040 ширхэг хувьцааны санал буюу 99.75 хувийн саналаар  зөвшөөрсөн болохыг батлав.
  • Компанийн ТУЗ-ийн хоёр ердийн гишүүдийг сонгоход өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид дараах байдлаар ТУЗ-ийн нэр дэвшигчдэд өгснөөр батлав. /Кумулятив аргаар санал хураасан/ Үүнд:

 

Ердийн гишүүнд нэр дэвшигчид

Кумулятив саналын тоо

Хувь

Гансүх овогтой Дашдэндэв

540,096,247

49.67 %

Түмэннасан овогтой Батзул

547,226,497

50.33 %

 

  • ТУЗ-ийн 2022 үйл ажиллагааны зардлын төсөв батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 543,755,584 ширхэг хувьцааны санал буюу 100 хувийн саналаар ТУЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлав.

 

 

Хурлын материал татах

Уртнасан
·
2022-04-26 21:19:29
авах
Эмүжин
·
2022-08-17 00:16:04
Санхүүгийн тайлангийн шинжилгээнд ашиглах зорилготой,
degermurun
·
2022-08-26 11:01:29
ahin harah
Сараа
·
2023-04-18 02:37:57
Санхүүгийн тайлангийн шинжилгээнд ашиглах зорилготой.
Footer Logo
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК