nextjs
EN
Мандал Даатгал 2021 оны ногдол ашгаа хуваариллаа
time
1 мин унших
·
calendar
2022.05.31
logo

Мандал Даатгал ХК-н Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 02-р сарын 18-ны өдөр болсон ээлжит хурлын шийдвэрээр 2021 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 3 төгрөг буюу нийт 1,872,904,800 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

 

Ногдол ашгийг 2022 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн өдрөөр буюу 2022 оны 4 сарын 4-ний байдлаар Мандал Даатгалын хувьцааг эзэмшиж байгаа нийт хувьцаа эзэмшигчдэд олгоно.

 

Ногдол ашгийг 2022 оны 5-р сарын 31-ний өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа. Мөн ХАОАТ, ААНОАТ-ын хуулийн дагуу хуваарилахаар шийдвэрлэсэн ногдол ашгийн дүнгээс Монгол улсын иргэнээс 5%, аж ахуйн нэгжээс 10%, гадаад иргэн байгууллагаас 20%-ийн татварыг суутган байршуулсан болно.

 

Мандал Даатгалын Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компанидаа хүсэлтээ гарган ногдол ашгаа авах боломжтой.

 

2021 оны үйл ажиллагааны тойм

  • 2020 онд олон улсын үнэлгээний АМ Best агентлагаас санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсан Монголын анхны компани болсон билээ. Харин 2021 онд үнэлгээгээ дахин баталгаажуулж, ерөнхий санхүүгийн чадавх “B”, урт хугацааны зээлжих зэрэглэл “BB+”, цаашдын төлөвөө “Тогтвортой” хэмээн үнэлүүллээ.
  • 2021 оны 4-р улирлын байдлаар 82,141 хувь хүн болон албан байгууллагын эрсдэлийг даатгаж, нийт 35.6 тэрбум төгрөгийн хураамжийн орлоготой ажиллалаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7%-иар өссөн үзүүлэлт бөгөөд компанийн борлуулалтын төлөвлөгөө 118.7%-ийн биелэлттэй хаагдсан байна.
  • 2021 онд нийт 13,643 даатгуулагчид 8.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгон, санхүүгийн бэрхшээлийг нь даван туулах хүч нь болж ажиллалаа.
  • Нийт хөрөнгийн хэмжээ 58.7 тэрбум төгрөгт хүрч өссөний 38.3 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө эзэлж байна. Энэ нь компанийн хөрөнгө оруулалтын орлого нэмэгдэж, ашигт ажиллагааг дээшлүүлэх суурь болж байгаа юм.
  • 2021 онд 5.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар цэвэр ашгийн жилийн төлөвлөгөөг 126%-тай биелүүлээд байна.

 

Бидэнд итгэл хүлээлгэн, үргэлж дэмжиж байдаг хөрөнгө оруулагч, харилцагч нартаа талархал илэрхийлье.

Баянаа
·
2023-03-30 17:25:18
Танайх хувь иргэний ногдол ашгийг хуваарилахдаа 10 хувийн татвар ногдуулаад 5 хувийн суутгаж авсан байна.Иргэн өөрөө 5 хувийн төлөхөөр тайлангаа хийжээ. бага дүнтэй юмдаа. Тайлангаа зөв хийнэ үү
Footer Logo
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК