nextjs
EN
Монгол иргэн бүр өдөрт нэг удаа кибер халдлагад өртдөг үү?
time
1 мин унших
·
calendar
2022.06.09
logo

Сүүлийн жилүүдэд Монгол улсад хувь хүний мэдээлэл авахад чиглэсэн кибер халдлагын тоо эрс нэмэгдсэн. “Нууц үгээ алдчихлаа”, “Хувийн хаягаа алдсан тул шинийг нээлээ” зэрэг жишээтэй та бишгүй л таараа биз?

Хамгийн тод жишээ гэхэд өнгөрсөн оны сүүлд Монгол улсын 2.3 сая гаруй иргэний мэдээлэл хакеруудын сайт дээр 700$-ийн үнэлгээтэй худалдаагдаж буй мэдээлэл шуугиад авсан. Тэр дунд миний, магадгүй таны мэдээлэл ч байсныг үгүйсгэхгүй.

Тэгвэл та өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чаддаг уу?

 

National Cyber Security index буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн аюулгүй байдлаа хангасан байдлыг үнэлэх үзүүлэлтээр нийт 160 улсаас Монгол Улс 125-т жагсдаг. Энэ нь бидний мэдээллийн аюулгүй байдал ямар түвшинд байгааг тодоор харуулж байгаа болов уу.

Монгол улс руу чиглэсэн халдлагын тоо болоод давтамжийг нийт ард иргэдийн тоотой харьцуулж харвал өдөрт нэг хүн рүү дор хаяж нэг удаа кибер халдлага явагдаж байж болзошгүй. Иймд, хамгийн түгээмэл тархсан кибер халдлагын төрөл болон тэдгээр нь хэрхэн таны төхөөрөмж дээр байршдаг талаарх мэдээллийг хүргэе.

  1. Spyware

Энэ төрлийн вирус нь гар утас руу чиглэсэн байдаг. Хэрвээ та утсан дээрээ олон зүйл татах дуртай, эсвэл хүүхэд тань утсаар чинь тоглоом татдаг, дээр нь антивирус суулгаагүй бол танд дараах төрлийн эрсдэлд өртөх магадлал тань 90% юм! Эрсдэлийг тодруулбал:

  • Таны утсан дээрх бүх мессежийг унших, хуулж авах боломжтой (Зурвас, Messenger, Whatsapp, Viber, Wechat гэх мэтчилэн)
  • Орох, гарах бүх и-мейлийг унших, хуулж авах боломжтой
  • Хакер таны утасны бүх функцийг алсын зайнаас удирдах эрхтэй болно. Тодруулбал, микрофоныг асааж таныг хэнтэй юу ярьж байгааг сонсох, камер нээж чухам юу хийж байгааг харах боломжтой. Гэвч та үүнийг мэдэхгүй. Учир нь энэ төрлийн вируст өртсөн тохиолдолд дээр дурдсан функцууд идэвхжих үед мэдэгддэг дохио (дэлгэц болон камерын хойно асах улаан гэрэл) идэвхжихгүй юм. Өөрөөр хэлбэл дэлгэц дээр камер нээгдсэн дүрс заавал харагдахгүй гэсэн үг. Үүний зэрэгцээ таны утасны байршил тогтоогчийг ашиглан хаашаа, ямар чиглэлтэй зорчсон талаарх бүх мэдээллийг цагийн нарийвчлалтай авах боломжтой болно гээд бод доо!

Товчхондоо таны хувийн гэх юм үгүй болно л гэсэн үг!

Гар утсан дээр хэрхэн байршдаг вэ?

Spyware төрлийн вирус нь ихэвчлэн spam мессеж болон аппликейшн татаж авах замаар утсанд нэвтэрдэг. Таны утсанд танихгүй дугаараас тодорхой утга бүхий зурвас ирж байсан уу? Тэгээд зурвасын доор таныг ямар нэгэн үйлдэлд дуудсан холбоос байгааг анзаарч байсан уу? Энэ бол вирус утсанд нэвтрэх боломж олгодог нэг төрлийн холбоос юм.

Дараагийн нийтлэг жишээ бол вирустэй аппликейшн эсвэл халдлагад өртөх цоорхой үүсгэдэг төрлийн аппликейшн юм. Уг арга нь андройд төрлийн утсан дээр түгээмэл ажиглагдана. Тодруулбал, таны утасны багтаамжийг цэвэрлэх эвсэл гацахыг нь багасгах шийдлийг санал болгосон аппликейшн байдаг. Эдгээр нь өөртөө вирус агуулаагүй байж болох ч халдлагад өртөх цоорхойг бий болгодог аж. Аппликейшнийг татаж аваад та заавал нээх шаардлагагүй. Утас дээр тань аль хэдийн вирус нэвтэрсэн гэж ойлгож болох юм.

  1. Malware

Энэ төрлийн вирус нь компьютер, сервер зэрэг таны хувийн хэрэгцээний төхөөрөмж рүү чиглэсэн халдлагын нэг төрөл юм. 20 ажилтантай компанийн нэг л ажилтан сэжигтэй сайт руу орох, үл таних хаягаас ирсэн файлыг татах, холбоос дээр дарсан тохиолдолд компанийн сүлжээнд холбогдсон бүх төхөөрөмжид вирус тархана. Malware вирус төхөөрөмжид сууснаар байгууллагын дотоод бүх мэдээлэл алдагдана. Харамсалтай нь зарим тохиолдолд эргэж хэзээ ч сэргэхгүйгээр алдагддаг.

Хэрхэн төхөөрөмж дээр байршдаг вэ?

Malware вирусийг дамжуулах хамгийн нийтлэг арга бол Phishing attack юм. Хамгийн тод нэг жишээг доорх зургаас харах боломжтой.  

Зурвас болон и-мейл нь танд заавал гадаад хэл дээр биш, Монгол хэл дээр найруулга болон дүрмийн ямар нэгэн алдаагүй ирэх боломжтой болохыг анхаарна уу. Энэ төрлийн халдлага зөвхөн гадаадаас Монгол руу чиглэсэн бус Монголчууд дотооддоо ч үйлдэх тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Дахиад нэг бодоод үзээрэй. Таны мэдээллийн аюулгүй байдал үнэхээр бүрэн хамгаалагдаж чадсан уу?

  1. Ransome ware

Энэ төрлийн халдлагад өртөх байдлаараа Монгол Улс хамгийн амархан бай буюу дэлхийд ТОП-3-т жагссан байдаг. Ransome ware төрлийн вирус нь таны төхөөрөмж дээр байрлах бүх төрлийн файлыг ашиглах боломжгүйгээр түгждэг. Эргээд мэдээллээ сэргээхийн тулд их хэмжээний мөнгө төлөх шаардлагатай болно. Гэвч өнгөрсөн жилийн статистикаас үзэхэд мөнгөө төлсөн хувь хүн болон байгууллагын зөвхөн 8% нь л мэдээллээ бүрэн сэргээж чадсан бол 65% буюу дийлэнх нь маш бага хэмжээний мэдээллээ сэргээж чадсан байна. Тэгээд бүр мөнгөө төлөөд шүү!

Энэ төрлийн вирус нь төхөөрөмж дээр суусан тохиолдолд дараах эрсдэлүүд үүснэ:

  • Бүх дата мэдээллээ алдах
  • Сэргээж авахыг хүссэн тохиолдолд их хэмжээний мөнгөн дүн төлөх шаардлагатай болох буюу санхүүгийн хохирол учирна.
  • Төлөлгүй өөрийн хүчээр сэргээхийг оролдож болох ч мөн л таны цаг, мөнгө алдагдах болно. Тэгээд эцсийн дүнд бүрэн сэргээгдэнэ гэсэн баталгаа бараг 0%-тай тэнцэнэ гэдгийг анхаарах нь зүйтэй.
  • Алдагдсан мэдээлэл дунд таны хувь хүний болон бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Бид дижитал эрин үед амьдарч байгаа гэдгээ мартаж болохгүй. Харин дижитал орчинд байрласан зүйл устсан ч ул мөр нь хэзээ ч арилдаггүй, үүнийг хэн ч хянах боломжгүй.

Монгол Улс руу чиглэсэн Ransomeware төрлийн халдлагад өртсөн тохиолдолд хамгийн багадаа 650,000₮, дунджаар 75,000,000 хүртэлх төгрөг нэхэмжилдэг тухай тоон мэдээлэл байдаг.

Бид орон сууц, тээврийн хэрэгсэл зэрэг өөрсдийн биет эд хөрөнгөө л хамгаалдаг. Гэвч мэдээллийн аюулгүй байдал нь биет эд хөрөнгөтэй адил үнэ цэнэтэй, хамгаалалт шаардагддаг ач холбогдол бүхий зүйл гэдгийг мартаж болохгүй. Мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадаагүйн улмаас санхүүгийн хохирол болоод сэтгэл зүйн асар том дарамттай учрах эрсдэлтэй.

Иймд, бид таны биет болон биет бус хөрөнгийг хамгаалах ЦОГЦ ШИЙДЛИЙГ санал болгож байна! Та энэ сардаа амжиж тээврийн хэрэгслээ даатгуулаад дэлхийн мэдээллийн аюлгүй байдлыг хамгаалах №1 антивирусийн программ болох “Bitdefender”-ийн БҮТЭН НЭГ ЖИЛИЙН эрхийг бэлгэнд аваарай!

Таны ард буй чухал бүхнийг эрсдэлээс хамгаалах цогц шийдэл:

Footer Logo
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК