nextjs
EN
Мандал Даатгал ХК-ийн ТУЗ-ийн шийдвэр
time
1 мин унших
·
calendar
2023.02.20
logo

Мандал Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 02 сарын 16-ны өдөр болж өнгөрлөө. Тус хурлаар Мандал Даатгал ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай, Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах тухай, Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлтийг оруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

Хурлын шийдвэрийг танилцуулах нь:

  1. Мандал Даатгал ХК нь 2023 онд 4,1 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай ажилласан бөгөөд ТУЗ-өөс 2023-2025 оны дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оны татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг олгохгүй байхаар шийдвэрлэлээ.

2022 оны үйл ажиллагааны тойм

  • 2020 онд олон улсын үнэлгээний AM Best агентлагаас санхүүгийн чадавх болон зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсан Монголын анхны компани болсон билээ. Харин 2022 онд үнэлгээгээ дахин баталгаажуулж, ерөнхий санхүүгийн чадавх “В”, урт хугацааны зээлжих зэрэглэл "ВВ+", цаашдын төлөвөө “Тогтвортой” хэмээн үнэлүүллээ.
  • 2022 оны 4 улирлын байдлаар нийгмийн эрсдэлийг бууруулах 5 төрлийн 17 гаруй даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж 260,000 харилцагчийн эрсдэлийг хариуцан ажиллаж байна.
  • 2022 оны хугацаанд 22,000 даатгуулагчид 12 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгон, санхүүгийн бэрхшээлийг нь даван туулах хүч нь болж ажиллалаа.
Хөрөнгө оруулагч
·
2023-02-25 15:23:52
Сайн бна уу? Та нар яагаад ногдол ашиг тараахгүй гэж? Та нарын үйл ажиллагааны санхүүгийн тайлан дээр зардлууд чинь хэт их өсөлттэй байна. Ажиллаж чадахгүй байгаа гүйцэтгэх удирдлагадаа хариуцлага тооцохгүй юм уу?
Хувьцаа эзэмшигч
·
2023-02-25 19:12:20
Өгөхгүй байлаа гээд яг юу яаж сайжрах юм
Хувьцаа эзэмшигч
·
2023-02-25 19:12:21
Өгөхгүй байлаа гээд яг юу яаж сайжрах юм
Footer Logo
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК