nextjs
EN
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
time
3 мин унших
·
calendar
2023.03.20
logo

Мандал Даатгал ХК (цаашид “Компани” гэх)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Ээлжит хурал” гэх) -ийг 2023 оны 04-р сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минутад Шангри -Ла зочид буудал, 1-р давхрын Боллрүүм 2 хурлын танхимд зохион байгуулах тул Хувьцаа эзэмшигч та бүхэн хүрэлцэн ирж хуралдаа оролцоорой.

 

Хувьцаа эзэмшигчдийн ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn сайтаар хүлээн авна.

 

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

 

1. Компанийн 2022 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулна;

2. Компанийн 2022 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулна;

3. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батална;

4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулна;

5. ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны зардлын төсөв батална.

 

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2023 оны 04-р сарын 06-ны өдөр (цаашид “Бүртгэлийн өдөр” гэх) байна.

 

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Паркплэйс Оффис, Чингисийн өргөн чөлөө – 24, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14241 хаягаар, тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.

 

Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай.

 

Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2023 оны 04-р сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минут хүртэл байна.

 

Ээлжит хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

 

Комиссын гишүүдийн нэрс

Утасны дугаар

Шуудангийн хаяг

1

Б.Энхтүвшин

7577-3000

99034515

enkhtuvshin@mandal.mn

 

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 900–1700 цагийн хооронд ажиллана.

 

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Сөүл рестораны баруун талд Паркплэйс Оффис, 3 давхарт.

 

Имэйл: Enkhtuvshin@mandal.mn

Утас: 75773000

 

 

Footer Logo
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК