nextjs
EN
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023
time
1 мин унших
·
calendar
2023.05.01
logo

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023

Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 сарын 29-ний өдрийн 16:00 цагаас 17:35 цагийн хооронд Шангри -Ла зочид буудлын 1-р давхрын Боллрүүм 2 хурлын танхимд хуралдаж, хурлын ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn вэбсайтаар хүлээн авав.

 

Хурлын ирц:

 

Хувьцаа эзэмшигчдийн хуралд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 624,301,600 ширхэг хувьцаа эзэмшиж буй 9,242 хувьцаа эзэмшигчдээс 537,718,474 ширхэг хувьцаа эзэмшиж буй 112 хувьцаа эзэмшигч буюу 86.13 хувь нь оролцсон тул Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар “Хувьцаа эзэмшигчдийн хуралд компанийн нийт саналын эрхтэй энгийн хувьцааны дийлэнх олонх (гуравны хоёр) оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хурал хүчин төгөлдөр болсон байна.

 

Хурлаар дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцэн баталсан байна:

 

  1. Компанийн 2022 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулсан;
  2. Компанийн 2022 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулсан;
  3. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид “ТУЗ” гэх) ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн баталсан;
  4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулсан;
  5. ТУЗ-ийн 2023 үйл ажиллагааны зардлын төсөв баталсан;

 

Хурлаас гарсан шийдвэр:

 

  1. “Мандал Даатгал” ХК-ийн 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 535,422,676 ширхэг хувьцааны санал буюу 99,99 хувийн саналаар 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлав.

 

  1. ТУЗ-ийн 2023 үйл ажиллагааны зардлын төсөв батлахад өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 535,466,541 ширхэг хувьцааны санал буюу 99,99 хувийн саналаар ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны зардлын төсөв батлав.

 

Хурлын материал татах

bat
·
2024-03-11 10:44:58
demjij bn
Footer Logo
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК