Мандал Даатгал SCOR-той Трийти давхар даатгалын гэрээ байгууллаа

Мандал Даатгал ХК нь 2019 оны 10 дугаар сард А.M Best-ийн А+ үнэлгээтэй Францын давхар даатгагч SCOR-той Трийти давхар даатгалын гэрээ байгууллаа. Ингэснээр манай даатгалын багц дэлхийн шилдэг давхар даатгагчид болох SCOR, Hannover Re нараар баталгаажиж байна. Түүнчлэн Мандал Даатгал нь 2020 oнд SCOR-той эрсдэлийн үнэлгээ, aндеррайтинг болон хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаар хэлэлцэн тохирсон бөгөөд энэ нь Монголын даатгалын салбарын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болно гэж харж байна. SCOR нь 1970 онд үүсгэн байгуулагдсан ба 160 гаруй улсад давхар даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь дэлхийд 4-т ордог том давхар даатгагч бөгөөд 2018 онд 15.3 тэрбум еврогийн орлого олсон байна.