АЖИЛТАНД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ЭХЛҮҮЛЛЭЭ

Мандал Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 19-нд болж өнгөрсөн бөгөөд уг хурлаар ирэх жилийн төсөв төлөвлөлтийг хэлэлцэж баталсан төдийгүй, ажилтанд хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр компанидаа олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, онцгой хувь нэмэр оруулсан 8 ажилтан 125 сая төгрөгийн хувьцааг бэлгэнд авлаа. Цаашид уг хөтөлбөр жил бүр үргэлжлэн явах бөгөөд 2020 онд Мандал Даатгалын хувьд залуучуудын ажиллахыг хүсдэг шилдэг компани болох зорилтыг тавин ажиллаж байна.