1. Даатгуулах боломжтой аяллын чиглэлүүд юу вэ?
Дараах 5 аялалын чиглэлээс сонгон даатгуулах боломжтой:
• Шенгений бүс нутаг
• Ази тив
• АНУ болон КАНАД / Хойд Америкийн бүс нутаг
• Дэлхий дахин
• Дэлхий дахин (Үүнд Хойд Америк, Шенген, Ази бус нутаг хамаарахгүй)
2. Даатгуулах боломжтой хугацаа ямар вэ?
4 – 92 хоног хугацаанд эсвэл бүтэн жилийн хугацаанд даатгуулах боломжтой.
3. Даатгуулагчийн хариуцах хэсэг гэж юу вэ?
Даатгалын тохиолдол буюу осол гарах үед Даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ буюу Даатгуулагч өөрөө хариуцаж үлдэх хэсгийг хэлнэ. Уг даатгалын хувьд эмнэлэг эмчилгээний зардал бүрийн Даатгуулагчийн хариуцах хэсэг нь $50 байна.
4. Даатгалын тохиолдол гарах үед даатгалд хэрхэн, хэзээ мэдэгдэх вэ?
Даатгуулагч даатгалын тохиолдол болсон үед даатгагчид нэн даруй буюу мэдэгдэх боломжтой болсон тэр даруй мэдэгдэх үүрэгтэй. Утас 7575 2000.
5. Нөхөн төлбөрийн материалаа хэзээ бүрдүүлж өгөх вэ?
Монгол улсад буцаж ирснээс хойш 30 хоногийн дотор.
6. Нөхөн төлбөрийн материалаа цахимаар илгээх боломжтой юу?
Тийм. Та Мандал Апп ашиглан нөхөн төлбөрөө бүрэн гүйцэд илгээх боломжтой. Татах
Android |
IOS
7. Нөхөн төлбөрийг хэзээ олгох вэ?
Шаардлага хангасан, бүрэн гүйцэд нөхөн төлбөрийг хүлээн авснаас хойш 14 хоногт нөхөн төлбөрийн шийдвэрийг гаргана.