nextjs
EN

ЖАРГАЛАН үндсэн багц

50,000,000₮ хамгаалалт бүхий дотоодын эрүүл мэндийн даатгал.

classic
Бүтээгдэхүүний танилцуулга

Давуу талууд

НӨХӨН ТӨЛБӨРИЙН ШУУД ТӨЛӨЛТ

Хэвтэн эмчлүүлэх үед төлбөрийг эмнэлэг рүү шууд шилжүүлнэ.

МЭРГЭШСЭН БАГ

Мэргэшсэн эмч нараас бүрдсэн баг танд нөхөн төлбөрийн үйлчилгээг үзүүлнэ.

ТӨЛБӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ

Даатгалын хураамжийг 10 хүртэл хуваан сар бүр төлөх боломжтой.
Даатгалын хамгаалалт

Жилийн хамгаалалтын дээд хэмжээ:

Нэг жилд 50,000,000 төг

Хамгаалалт үйлчлэх сүлжээ эмнэлэг:

Монгол улсын хувийн сүлжээ болон Улсын эмнэлгүүд

Даатгалын хамгаалалт:
А. ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эмчилгээ үйлчилгээ:

 

  • 2 болон түүнээс дээш хүний өрөөний зардал
  • Эмчийн үзлэг, эмчилгээ
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ
  • Мэс засал, эрчимт эмчилгээ
  • Жорын дагуух эм , тариа

Яаралтай тусламжийн үйлчилгээ:

 

  • Яаралтай амбулаторийн эмчилгээ
  • Яаралтай амбулаторийн эмчилгээ
  • Яаралтай гэмтлийн тусламж үйлчилгээ
  • Осол гэмтлийн дараах яаралтай шүдний эмчилгээ

Лабораторийн болон дүрс оношилгоо:

 

  • Дүрс оношилгоо (CT, MRI, PET, ЭКГ,ЭХО)
  • Лабораторийн оношилгоо
Нөхөн сэргээх эмчилгээ

Б. ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ

 

  • Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ
  • Эд шилжүүлэн суулгах эмчилгээ

В. АМБУЛАТОРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

 

  • Эмчийн үзлэг, эмчилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • Дүрс оношилгоо (CT, MRI, ЭКГ, ЭХО г.м)
  • Лабораторийн шинжилгээ
  • Жижиг мэс ажилбар 
  • Шарх цэвэрлэгээ, цэгцлэлт, боолт
  • Жорын дагуух эм

Г. ЖИРЭМСЛЭЛТ, ТӨРӨЛТ

 

  • Төрөхийн өмнөх эмчийн үзлэг, зөвлөгөө, хяналтанд хамрагдах, амаржих
  • Төрөхийн хүндрэлтэй холбоотой эмчилгээний нэмэлт зардал (жирэмсний эрт болон хожуу хордлого, манас таталт, ихэс гардалт, цус их алдах, жирэмсний хүнд хордлого г.м)
  • Нярайн эрчимт эмчилгээ (төрсний дараах 14 хоног хүртэл)
travel risk

Хэвтэн эмчлүүлэх

Дотоодын сүлжээ эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой эмчилгээ, үйлчилгээнүүд багтах бөгөөд хамгаалалтын хэмжээ 50,000,000₮.

travel risk

Амбулаторын эмчилгээ

Дотоодын сүлжээ эмнэлгүүдэд 10’000’000₮ хүртэл үнийн дүн бүхий амбулаторийн эмчилгээ үйлчилгээнүүд багтана.

travel risk

Архаг хууч эмгэг

Дотоодын сүлжээ эмнэлгүүдэд 5’000’000₮ хүртэл үнийн дүн бүхий архаг хууч эмгэгийн эмчилгээ үйлчилгээнүүд багтана.

ЖАРГАЛАН үндсэн багц-н нөхцөл

• Даатгуулахаас өмнөх 24 сарын хугацаанд оношлогдсон, эмчилгээ хийлгэж байсан өвчин эмгэгүүд

• Даатгалын гэрээ байгуулахаас өмнө төлөвлөгдсөн аливаа оношилгоо, эмчилгээ

• Бүх төрлийн гоо сайхны мэс заслууд, хараа тэглэх эмчилгээ

• Сүлжээ бус эмнэлгүүдэд үйлчлүүлсэн тохиолдолд

• Эмчийн жоргүй авсан эмийн зардал

Нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдлыг даатгалын гэрээнээс бүрэн харах боломжтой.

Даатгуулагч нэмж хураамж төлснөөр дараах нэмэлт иж бүрдлүүдийг авах боломжтой

• Жирэмслэлт төрөлтийн иж бүрдэл

• Шүдний хамгаалалт

• Нүдний хамгаалалт

1. Даатгуулагчийн хариуцах хэсэг гэж юу вэ?

Даатгалын тохиолдол буюу осол гарах үед Даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ буюу

Даатгуулагч өөрөө хариуцаж үлдэх хэсгийг хэлнэ.

2. Осол болсон үед ямар арга хэмжээ авах вэ?

Ослын газраас хөдлөлгүй нэн яаралтай даатгалдаа мэдэгдэнэ. Утас 7575-2000.

3. Нөхөн төлбөр авахад ямар материалууд бүрдүүлж өгөх вэ?

• Даатгуулагчийн өргөдлийн маягт, албан бичиг (бүрэн гүйцэд бөглөсөн),

• Осол болон хохирлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт /Замын цагдаа, Галын алба, Шүүх/,

• Хохирлын хэмжээг тогтоосон хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал;

• Хохирлын фото зураг, видео бичлэг.

4. Гэрээний төлбөрөө хуваан төлөх үед хугацаа хэтрүүлбэл гэрээ цуцлагдах уу?

Даатгалын хураамжаа хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтрүүлсэн бол гэрээг цуцлана (гэрээний хугацаанд нөхөн төлбөр авч байсан бол энэ нөхцөл хамаарахгүй).

5. Нөхөн төлбөрийн материалаа хэзээ бүрдүүлж өгөх вэ?

Даатгалын тохиолдол болсноос хойш 60 хоногийн дотор.

6. Нөхөн төлбөрийн материалаа цахимаар илгээх боломжтой юу?

Тийм. Та Мандал Апп ашиглан нөхөн төлбөрөө бүрэн гүйцэд илгээх боломжтой. Татах Android | IOS

7. Нөхөн төлбөрийг хэзээ олгох вэ?

Шаардлага хангасан, бүрэн гүйцэд нөхөн төлбөрийг хүлээн авснаас хойш 10 хоногт нөхөн төлбөрийн шийдвэрийг гаргана.

Та эрүүл мэндийн даатгалын өргөдлийн маягт бөглөн Мандал Даатгалын үйлчилгээний зааланд ирүүлэх боломжтой. Өргөдлийн маягт (татах)
Манай сүлжээ эмнэлэгт улсын бүх шатны эмнэлэг багтах бөгөөд хувийн дараах эмнэлгүүд орно:

• Интермед эмнэлэг

• Грандмед эмнэлэг

• УБ Сонгдо эмнэлэг

• Мөнгөнгүүр эмнэлэг

• Гурван гал эмнэлэг

• Ачтан клиникийн эмнэлэг

• Улаанбаатар мед эмнэлэг

• Юнимед эмнэлэг

• Сөүл эмнэлэг

• ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэг

• Адам эрэгтэйчүүдийн эмнэлэг

Footer Logo
map
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 24, Паркплэйс барилга, 3 давхар
time
Үйлчилгээний төв:
Даваа - Баасан 09:00-17:00

Лавлах төв: 08:30-19:00
Бямба-Ням: Амарна
mail
Мэдээлэл лавлагаа:
info@mandal.mn

Нөхөн төлбөр илгээх:
claim@mandal.mn
Мандал даатгал ХК © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан
  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК